Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Боом өвчний хорио цээрийн дэглэмийг цуцлав

Мөн нийслэлд мах, махан бүтээгдэхүүн худалдаалдаг томоохон захуудад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт тавин ажиллаж байгааг албаныхан мэдээлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боом өвчний хорио цээрийн дэглэмийг цуцлав
Боом өвчний хорио цээрийн дэглэмийг цуцлав. Зураг: МҮОНРТ

Нийслэлд гарсан малын гоц халдварт боом өвчний хорио цээрийн дэглэмийг цуцлалаа. Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо буюу Био комбинат орчмын Хүйтний хонхорхой гэх газарт малын гоц халдварт боом өвчин гараад байсан. Хорио цээрийн дэглэмийн хугацаа дууссан тул боомын голомт бүхий бүсийг халдваргүйжүүлэн хөл хорионы дэглэмийг албан ёсоор буулгалаа гэж Нийслэлийн онцгой байдлын газрын орлогч дарга Ч.Намсрайжав мэдээллээ. Улсын хэмжээнд дөрвөн аймгийн найман суманд хүн, малын гоц халдварт өвчин гараад байгаа. Тиймээс холбогдох албаныхан авто техникийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар эргүүл шалгалт хийж байна. Мөн нийслэлд мах, махан бүтээгдэхүүн худалдаалдаг томоохон захуудад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт тавин ажиллаж байгааг албаныхан мэдээлж байна.

Хуваалцах