“Боргио цом-2013” тэмцээн
“Боргио цом-2013” тэмцээн Монголын хөлбөмбөгийн талбайд тав дахь өдрөө үргэлжиж байна. Тус тэмцээнд “Нийслэл лиг”-ийн долоон баг, сонирхогчдын 15 баг оролцож байгаа юм.
Мэдээллийн алба

“Боргио цом-2013” тэмцээн Монголын хөлбөмбөгийн талбайд тав дахь өдрөө үргэлжиж байна. Тус тэмцээнд “Нийслэл лиг”-ийн долоон баг, сонирхогчдын 15 баг оролцож байгаа юм. Өнөөдөр А, В, С хэсгийн шийдвэрлэх тоглолтууд болж, цааш өрсөлдөх багууд тодорлоо. Маргааш С, D хэсгийн үлдсэн хоёр тоглолт болж, “Боргио цом-2013” тэмцээний хасагдах шатанд өрсөлдөх багууд бүрэн тодорно. Харин өчигдөр болсон долоон тоглолтоор Сontinental, “Арвис”, “Хасу Мегават”, “Дельта” болон Wertern, “Хангарьд Сити” багууд өрсөлдөгчөө хожсон байна.


















