"Боржигин наадам-2019" болно
Энэ жил Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор төвийн бүсийн хурдан морины уралдааныг 4 жилд нэг удаа болдог Боржигин наадмыг хамтатган энэ сарын 26-28-ны өдрүүдэд
Мэдээллийн алба

Энэ жил Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор төвийн бүсийн хурдан морины уралдааныг 4 жилд нэг удаа зохион байгуулдаг Боржигин наадмыг хамтатган энэ сарын 26-28-ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг Боржигины бор тал Цэрдгэрийн ухаа хэмээх газар хийхээр төлөвлөжээ.
Наадмаар Боржигин хошууны таван аймаг, 17 сум оролцон тусгай хөтөлбөрийн дагуу Боржигин хошууны түүх, ёс заншил, урлаг, соёл уламжлал, боржигин ахуйг иргэд, олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор эвент арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар ажиллаж байна.
Хуучнаар Боржигин Сэцэн вангийн хошуу одоогийн Говьсүмбэр, Төв, Хэнтий, Дорноговь, Дундговь аймаг юм.
Авто машины хөдөлгөөнөөс тоосжилт их үүсдэгтэй холбоотойгоор наадам зохион байгуулагдаж байгаа бүсэд нэг радиустай зурвас татаж, авто машин нэвтрүүлэхгүй байхаар төлөвлөжээ.


















