“Боржигон” чуулга Азийн урлагийн наадамд оролцлоо
Азийн урлагийн 14 дүгээр наадамд Говьсүмбэр аймгийн “Боржигин “чуулгын уран бүтээлчид оролцоод иржээ. БНХАУ-ын н Чуанжоү хотод болсон энэ наадамд Азийн 20 орны уран бүтээлч үндэсний дуу хуураа эгшиглүүлсэн байна.
Мэдээллийн алба

Азийн урлагийн 14 дүгээр наадамд Говьсүмбэр аймгийн "Боржигон" чуулгын уран бүтээлчид оролцоод иржээ. БНХАУ-ын Чуанжоү хотод болсон энэ наадамд Азийн 20 орны уран бүтээлч үндэсний дуу хуураа эгшиглүүлсэн байна.
Азийн олон улс орны үндэсний дуу, дуурь нэг дор эгшиглэсэн энэ наадам хоёр жил тутам болдог юм. Энэ жилийн наадамд Малайз, Сингапур, Энэтхэг, Монгол, Хятад зэрэг 20 гаруй улс орныг төлөөлсөн 450 гаруй уран бүтээлч оролцсон байна. Азийн улс орнууд өөр өөрийн өвөрмөц соёл, ёс заншлийг хадгалан түүнээ урлаг соёлоороо дамжуулан хадгалж ирсэн ард түмэн билээ. Манай улсыг энэ наадамд оролцохыг хүссэн урилга ирсэний дагуу Говьсүмбэр аймгийн Боржигон чуулгад энэ эрхийг олгосон байна.
Чуанжоу хотын 35 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрэээлэнд Боржигон чуулгын уран бүтээлчид "Алтайн магтаал"-аа хөөмийлөн исгэрүүлж, хархираа шуранхайгаар түрлэг өргөн биелж хурсан олныг шагшруулсан байна. Мөн чуулгын уран бүтээлчид хоёр том дүүргээр зочлон уран бүтээлээ толилуулж Индонезийн төлөлөөгчидтэй уран бүтээлийн уулзалт хийсэн байна.


















