"Боруссиа Дортмунд" 16-р тойрогт тэнцлээ
"Бундес лиг"-ийн тэмцээний 8 удаагийн аварга, алдарт "Боруссиа Дортмунд" энэ тойрогт алдарт "Сигнал Идуна Парк"-даа 80 мянга орчим хөгжөөн дэмжигчийнхээ хамтаар "Аугсбург" клубыг хүлээн аван тоглолоо.
Мэдээллийн алба

"Бундес лиг"-ийн тэмцээний 8 удаагийн аварга, алдарт "Боруссиа Дортмунд" энэ тойрогт алдарт "Сигнал Идуна Парк"-даа 80 мянга орчим хөгжөөн дэмжигчийнхээ хамтаар "Аугсбург" клубыг хүлээн аван тоглолоо. Эхний гоолыг талбайн зочдоос БНСУ-ын легионер тамирчин Жи Дон Вон оруулж, багтаа тэргүүллийг авчирсан. Харин "Дортмунд"-аас ур чадвар нь эрчимтэй өсч яваа багийн залуу од, 19 настай франц довтлогч Усман Дембеле улирлын 4 дэх гоолоо оруулж, тооны харьцааг тэнцүүлсэн юм. Багууд ийнхүү үндсэн цагт 1:1-ийн харьцаатай тэнцсэнээр "Дортмунд" 16 тоглолтын дараах байдлаар 27 оноотой лигийн хүснэгтийн 6-р байрт улирлыг үргэлжлүүлж байна.


















