Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Боруссиа Дортмунд" 3-р байрт дэвшлээ

“Боруссиа Дортмунд” энэ тойрогт алдарт “Сигнал Идуна Парк”-даа лигийн хүчтэй өрсөлдөгч “Вольфсбург” клубыг хүлээн авлаа.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Боруссиа Дортмунд" 3-р байрт дэвшлээ
"Боруссиа Дортмунд" 3-р байрт дэвшлээ. Зураг: МҮОНРТ

Германы “Бундес лиг”-ийн тэмцээний 21-р тойргийн сүүлийн тоглолтууд урд шөнө болж, лигийн 18 багийн хооронд нийтдээ 9 тоглолт боллоо. Лигийн 8 удаагийн аварга, алдарт “Боруссиа Дортмунд” энэ тойрогт алдарт “Сигнал Идуна Парк”-даа лигийн хүчтэй өрсөлдөгч “Вольфсбург” клубыг хүлээн авлаа. Энэ тоглолтын эхний гоолыг “Вольфсбург”-с Жеффри Брума өөрийн хаалгандаа оруулсан. Харин тоглолтын 2-р үе эхлээд Польш залуу Лукаш Пишчек энэ өдрийн 2 дахь гоолыг оруулсан байна. Улмаар 59 дэх минутад 19 настай Франц довтлогч Усман Дембеле багийнхаа ялалтыг бататгаж, 3 дахь гоолыг орууллаа. "Дортмунд" ингэснээр улирлын 10 дахь хожлоо авсанаар 37 оноотой болж, лигийн хүснэгтийн 3-р байрт дэвшлээ.

Хуваалцах