Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Босго, Тотго” кинонд зориулж таван клип бүтээнэ

Хил хамгаалахын 80 жилийн түүхийг өгүүлсэн бүрэн хэмжээний 60 ангит “Босго, Тотго” кино ирэх даваа гарагт нээлтээ хийнэ. Тус киног МҮОНРТ-ийн Н.Энхтүвшин найруулагчтай уран бүтээлийн баг бүрэлдэхүүн нэг жил 6 сарын хугацаанд амжилттай хийж дуусгалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Босго, Тотго” кинонд зориулж таван клип бүтээнэ
“Босго, Тотго” кинонд зориулж таван клип бүтээнэ. Зураг: МҮОНРТ

Хил хамгаалахын 80 жилийн түүхийг өгүүлсэн бүрэн хэмжээний 60 ангит “Босго, Тотго” кино ирэх даваа гарагт нээлтээ хийнэ. Тус киног МҮОНРТ-ийн Н.Энхтүвшин найруулагчтай уран бүтээлийн баг бүрэлдэхүүн нэг жил 6 сарын хугацаанд амжилттай хийж дуусгалаа.

Уран бүтээлчид киноныхоо сурталчилгаанд зориулан таван клип хийх төлөвлөгөөтэй бөгөөд өнөөдрийн байдлаар гурав нь бэлэн болжээ. Тухайлбал Ардын уран зохиолч П.Бадарчийн шүлэг, УГЗ Т.Сэр-Одын хөгжим “Бид мартахгүй”, Төрийн соёрхолт зохиолч Д.Норовын шүлэг, УГЗ Т.Сэр-Одын хөгжим “Миний эзэн”, “Гүдэс аялгуу” дуунуудын клип үзэгчдийн хүртээл болоод байна. “Бид мартахгүй” дууг СТА Отгойн Баянмөнх, “Миний эзэн” дууг ХЦДБЧ-ын дуучин Ж.Хадхүү, “Гүдэс аялгуу” дууг СТА Н.Гантулга дуулсан юм. Киноны үлдсэн хоёр клипний зураг авалтыг киноны нээлтийн дараа авахаар төлөвлөж байгаа ажээ.

Түлхүүр үг:Босго тотгоБид мартахгүйГүдэс аялгууМиний эзэн
Хуваалцах