Босоо монгол бичгээ сурталчлав
Жил жилийн наадамд Монголын үндэсний соёлыг сурталчлан харуулдаг билээ. Тэгвэл энэ жил ч ийм үзүүлбэр олон байна.
Мэдээллийн алба

Жил жилийн наадамд Монголын үндэсний соёлыг сурталчлан харуулдаг билээ. Тэгвэл энэ жил ч ийм үзүүлбэр олон байна.
Хамгийн их анхаарал татсан нь Төв цэнгэлдэхийн голд дуу, бүжгийн аянд монгол уран бичлэгийг урт цагаан даавуун дээр бичиж үзүүлсэн явдал юм.
Уг үйлдлээр Монголчууд наадам цэнгэлдээ ч үндэснийхээ бичиг үсгийг ихээхэн эрхэмлэдгийг харуулсан.
Энэ нь өнөө жилээс эхлэн үндэсний босоо бичгээ сэргээх хоёр дахь давалгааг эхлүүлж байгаагийн нэг илрэл ажээ.


















