“Боссуудын босс” кино ирэх сарын 10-наас үзэгчдэд хүрнэ
тус бүтээлд ОХУ-ын жүжигчин Анастасия Бузак эсрэг талын дүр бүтээжээ
Мэдээллийн алба

“Микроны босс” монголын уран сайхны киноны гуравдугаар анги буюу “Boss of boss” ирэх сарын 10-наас эхлэн нийслэлийн бүх кино театраар гарахаар боллоо. Тус бүтээлд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөр, С.Батзориг, Т.Бархүү, С.Болд-Эрдэнэ, С.Нэргүй болон жүжигчин Б.Батмаа, реппер Том жий буюу Т.Мөнх-Эрдэнэ нар тогложээ. Шинэ ангийн зохиолыг соёлын тэргүүний ажилтан, найруулагч Д.Мөнхбат бичиж, найруулсан аж.
Сонирхуулахад, тус бүтээлд ОХУ-ын жүжигчин Анастасия Бузак эсрэг талын дүр бүтээжээ.



















