Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Бостон Брюинс" 22 дахь хожлоо авлаа

“Сент-Луис Блюз” өнөөдөр “Бостон Брюинс” багийг талбайдаа хүлээн авлаа.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Бостон Брюинс" 22 дахь хожлоо авлаа
"Бостон Брюинс" 22 дахь хожлоо авлаа. Зураг: МҮОНРТ

Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн тэмцээний хүчирхэг багуудын нэг “Сент-Луис Блюз” өнөөдөр “Бостон Брюинс” багийг талбайдаа хүлээн авлаа. Энэ өдөр зочин баг Бостон хотын “Баавгайнууд” өрсөлдөгчөө илүүрхэн тоглож, эхний үед 3 гоолыг оруулсан нь тоглолтын үр дүнд шууд нөлөөлсөн. Энэ удаад Фрэнк Ватрано, Брэндон Карло, Брэд Маршанд нар гоолыг оруулжээ. Бостоны шилдэг довтлогч 28 настай канад залуу Брэд Маршанд улирал эхэлсэнээс хойш 15 гоол оруулж, 23 оновчтой дамжуулалт өгөөд байна. Тэрээр өнөөдөр өрсөлдөгчийнхөө хаалганд 2 шайбыг оруулсан юм. Улмаар Бостон өрсөлдөгчөө үндсэн цагт 5:3-н харьцаатай хожжээ. Тэдний хувьд лигийн дүрэм ёсоор энэ улирал 82 тоглолт хийнэ. Үүнээс одоогоор 44 тоглолтод оролцож, 22 хожсон амжилтаараа 49 оноотойгоор дорнод бүсийн 6-р байрт бичигдэж байна. Харин “Сент-Луис Блюз” өрнөд бүсийн 6-р байрт 47 оноотой улирлыг үргэлжлүүлж байна.

Хуваалцах