Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Босуул" уран сайхны кино нээлтээ хийлээ /фото/

“ТВ коктейль” хамтлаг, найруулагч Ж.Сэнгэдорж нарын хамтран байгуулсан “Sun pictures” продакшн өөрсдийн анхны кино уран бүтээлээ үзэгч түмэнд толилуулаад байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Босуул" уран сайхны кино нээлтээ хийлээ  /фото/
"Босуул" уран сайхны кино нээлтээ хийлээ /фото/. Зураг: МҮОНРТ

“ТВ коктейль” хамтлаг, найруулагч Ж.Сэнгэдорж нарын хамтран байгуулсан “Sun pictures” продакшн өөрсдийн анхны кино уран бүтээлээ үзэгч түмэнд толилуулаад байна. Тодруулбал, өнгөрөгч баасан гарагт "Босуул" уран сайхны кино албан ёсоор нээлтээ хийсэн юм.

Кинонд Ардын жүжигчин, нэрт кино найруулагч Г.Жигжидсүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, зураглаач Х.Дамдин, найруулагч, зохиолч Д.Төрмөнх, “Ану хатан” киног хийсэн продюсер Д.Болдхуяг, МҮОНТ-ийн нэгдүгээр сувгийн захирал Л.Ариунбат нар ажиллажээ. Та бүхэнд "Босуул" киноны нээлтээс хийсэн фото сурвалжлагыг толилуулъя.


'

Хуваалцах