Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бразилийн баг алтан медалийн эзэн болов

Финалын тоглолтод Бразилийн баг 2:0-ээр Италийн багийг хожиж, алтан медалийн эзэн боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бразилийн баг алтан медалийн эзэн болов
Бразилийн баг алтан медалийн эзэн болов. Зураг: МҮОНРТ

Эрэгтэйчүүдийн элсний волейболын хагас шигшээд Итали, ОХУ, Бразил, Нидерландын баг тунаж үлдээд байсан юм. Хагас шигшээд Италийн баг ОХУ-ын баг тамирчдыг 2:1-ээр хожиж, шигшээ тоглолтод өрсөлдөх эрхээ авсан. Бразилийн баг Нидерландын багийг мөн 2:1-ээр хожиж финалд тоглох эрхтэй болсноор шигшээд Бразил, Италийн хоёр баг хоорондоо өрсөлдөв.

Финалын тоглолтод Бразилийн баг 2:0-ээр Италийн багийг хожиж, алтан медалийн эзэн боллоо. Эх орондоо зохиогдож буй тэмцээнд ялалт байгуулж, алтан медалийн эзэн болсон багийнханд хөгжөөн дэмжигчид нь баяр хүргэсээр байна.

Хүрэл медалийн төлөө Нидерланд, ОХУ-ын баг өрсөлдсөн. Ингээд Нидерланд улсын баг 2:0 онооны харьцаагаар ОХУ-ын багийг хожиж, хүрэл медаль хүртэв.

Хуваалцах