Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бразилийн шигшээ баг 3:0 онооны харьцаагаар хожив

Гурван үеийн туршид хоёр багийн тоглолт маш өрсөлдөөнтэй болж, олимпийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Бразилийн шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бразилийн шигшээ баг 3:0 онооны харьцаагаар хожив
Бразилийн шигшээ баг 3:0 онооны харьцаагаар хожив. Зураг: МҮОНРТ

Зуны олимпийн XXXI наадмын эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн тэмцээний Бразил, Аргентины багийн тоглолт дөнгөж сая өндөрлөлөө. Гурван үеийн туршид хоёр багийн тоглолт маш өрсөлдөөнтэй болж, олимпийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Бразилийн шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн юм. Нутгийнхаа дэвжээн дээр, цэнгэлдэх дүүрэн хөгжөөн дэмжигчдийн дунд тоглолтоо хийсэн Бразилийн шигшээ баг Аргентины багийг эхний үед 25:16, хоёрдугаар үед 25:19, гуравдугаар үед 25:11–ээр буулган авч, тоглолтын ерөнхий оноогоор 3:0 харьцаатайгаар илт давуу хожлоо. Аргентины шигшээ баг олимпийн наадамд анх удаа оролцож байгаа ч тоглолтын туршид хамгаалалт маш сайтай байлаа.

Хуваалцах