Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бразилийн шигшээ баг хагас шигшээд тоглох эрхтэй боллоо

“Рио 2016” олимпийн наадмын волейболын спортын 4:1 хасагдах шатны тоглолт болж өндөрлөлөө.

СО
Солонгоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бразилийн шигшээ баг хагас шигшээд тоглох эрхтэй боллоо
Бразилийн шигшээ баг хагас шигшээд тоглох эрхтэй боллоо. Зураг: МҮОНРТ

“Рио 2016” олимпийн наадмын волейболын спортын 4:1 хасагдах шатны тоглолт болж өндөрлөлөө. Энэ удаагийн тоглолт Бразил, Аргентиний шигшээ багуудын хооронд явагдаж, 2:1 –ийн харьцаатайгаар Бразилийн шигшээ баг хожлоо. Ингэснээр тэд хагас шигшээд ОХУ-ын шигшээ багтай тоглоно.

Дашрамд дуулгахад энэ хоёр баг нь дэлхийн чанартай тэмцээнүүдэд учраа таардаг мөнхийн хүчтэй өрсөлдөгчид билээ. Харин Аргентиний шигшээ багийн хувьд 2014 оны ДАШТ-д 11 дүгээр байр, 2010 оны ДАШТ-д 9 дүгээр байр, 2016 оны дэлхийн универсаль наадамд 6 дугаар байрыг тус тус эзэлж байсан шилдэг баг бөгөөд дэлхийд чансаагаараа 6 дугаарт бичигдэж байгаа аж.

Харин Бразилын шигшээ багийн хувьд дэлхийд чансаагаараа нэгт бичигдэж байна.

Хуваалцах