Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бразилийн шигшээ баг Уругвайд ирлээ

Бразилийн шигшээ баг өнөөдөр ДАШТ-ий урьдчилсан шатны хүрээнд Уругвайн шигшээ багийн талбайд зочлон тоглоно.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бразилийн шигшээ баг Уругвайд ирлээ
Бразилийн шигшээ баг Уругвайд ирлээ. Зураг: МҮОНРТ

Бразилийн шигшээ баг өнөөдөр ДАШТ-ий урьдчилсан шатны хүрээнд Уругвайн шигшээ багийн талбайд зочлон тоглоно. Улмаар бразилчууд өнөөдөр Уругвай улсын нийслэл Монтевидео хотноо газардсан байна. 2 багийн тоглолт өнөөдөр шөнө Уругвай улсын нийслэл хотын "Сентенарио" цэнгэлдэх хүрээлэнд болно. Дэлхийн 5 удаагийн аварга, алдарт Бразилийн шигшээ баг одоогоор 12 тоглолтоос 27 оноотой Өмнөд Америкийн бүсийн багуудыг тэргүүлж байгаа бол Уругвайн баг тэднээс 4 оноогооор хоцорч, 2-р байрт бичигдэж байгаа юм. Энэ тоглолтод Английн “Манчестер Сити” клубын шинэ залуу шилдэг довтлогч Габриел Хесус гэмтлийн улмаас оролцох болмжгүй. Харин Испанийн "Барселона" клубын супер од Неймар, Английн алдарт "Ливерпүүл" клубын Фирминьо нар талбайд гарна.

Хуваалцах