Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бразилийн шинэ од

"Рио-2016" наадмын эрэгтэйчүүдийн тулгууртай харайлтын аваргууд тодорлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бразилийн шинэ од
Бразилийн шинэ од. Зураг: МҮОНРТ

"Рио-2016" наадмын эрэгтэйчүүдийн тулгууртай харайлтын аваргууд тодорлоо. Финалын шатанд найман тамирчин өрсөлдсөн. Эзэн орны тамирчин Тиаго Браз да Силва 5.93 метрийн өндөрт харайж, Францын тамирчин Рено Лавиллени мөн 5.93 метр харайж, АНУ-ын тамирчин Сэм Кэндрикс 5.83 метр тус тус харайж финалд тунаж үлдээд байсан юм.

Аваргын алтан медалийн төлөө шилдэг хоёр тамирчин өрсөлдөв. Олимп, дэлхийн аварга Францын тамирчин Лондоны олимпоор тогтоосон 5.97 рекордыг шинэчилж, 5.98 болгосон. Харин Бразилийн тамирчин өөрийнхөө хувийн дээд амжилтыг эвдэж 6.03 метрийн өндөрт харайн олимпийн рекордыг эвдсэн гайхалтай үйл явдал боллоо. Өсвөр үеийн аварга болж байсан тамирчин олимпийн аваргыг ялж аварга болсноор Бразилийн спортын түүхэнд шинэ хуудас нэмж байна.

Харин Лондоны олимпийн аварга Рено Лавиленни өөрийн захиалсан 6.08 метрийг давж харайж чадаагүй учир мөнгөн медаль хүртлээ. АНУ-ын тамирчин Сэм Кэндрикс хүрэл медалийн эзэн болсон юм.

Хуваалцах