Британийн парламентийн гишүүн Пол Флинн нас баржээ
1987 оноос хойш 30 гаруй жил парламентийн гишүүн байсан Британийн Хөдөлмөрийн намын гишүүн тэрбээр өвчний улмаас улс төрийн ажлаасаа татгалзана гэж 2018 оны сүүлчээр мэдэгдэж байсан.
Мэдээллийн алба

Британийн парламентийн гишүүн Пол Флинн насан өөд болжээ. 1987 оноос хойш 30 гаруй жил парламентийн гишүүн байсан Британийн Хөдөлмөрийн намын гишүүн тэрбээр өвчний улмаас улс төрийн ажлаасаа татгалзана гэж 2018 оны сүүлчээр мэдэгдэж байсан.
Пол Флинн ням гарагт 84 насандаа өөд болсон тухай Британийн хэвлэл мэдээлсэн байна. Ахмад улс төрчийн дурсгалд зориулж Британийн сөрөг хүчин Хөдөлмөрийн намын дарга Жереми Корбин эмгэнэл илэрхийлжээ.
Зүүний баримжаатай Хөдөлмөрийн нам нь 1900 онд байгуулагдсан бөгөөд Британийн улс төрийн гол намуудын нэг юм. Анх 1945 онд парламентийн сонгуульд олонх болж байжээ.


















