Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Брюус Лигийн хувцсыг дуудлагаар худалдаалжээ

Холливудын алдарт жүжигчин агсан Брюус Лигийн хамгийн сүүлийн уран бүтээл болох “Үхлийн тоглоом” киноныхоо зураг авалтын үеэр өмсч байсан шар өнгийн спортын хувцасыг Хонг Конгод болсон дуудлага худалдаагаар 100 мянган ам.доллараар арилжаалсан байна. Тулааны урлагийн домогт жүжигчин одоогоос 40 жилий

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Брюус Лигийн хувцсыг дуудлагаар худалдаалжээ
Брюус Лигийн хувцсыг дуудлагаар худалдаалжээ. Зураг: МҮОНРТ

Холливудын алдарт жүжигчин агсан Брюус Лигийн хамгийн сүүлийн уран бүтээл болох “Үхлийн тоглоом” киноныхоо зураг авалтын үеэр өмсч байсан шар өнгийн спорт хувцсыг Хонг Конгод болсон дуудлага худалдаагаар 100 мянган ам.доллараар арилжаалсан байна. Тулааны урлагийн домогт жүжигчин одоогоос 40 жилийн тэртээ өвчин намдаагч хэтрүүлэн хэрэглэсний улмаас таалал төгссөн юм.

Энэ удаагийн дуудлага худалдаагаар түүний эдэлж хэрэглэж байсан 14 хувцас хэрэглэлийг арилжаалсан аж. Тухайлбал, “Үхлийн тоглоом” кинонд хэрэглэж байсан хулсан ташуурыг 12308 ам.доллараар, шар өнгийн нанчакийг 69 мянган ам.доллараар арилжаалжээ.

Түлхүүр үг:Брюс Ли
Хуваалцах