Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

БСШУС-ын сайд Ж.Батсуурь Д.Сумъяаг хүлээн авч уулзлаа

БСШУС-ын сайд Ж.Батсуурь Д.Сумъяаг өндөр амжилт гаргаж, Бразилийн тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулсан явдалд талархаж буйгаа илэрхийлээд их спортын замналд нь амжилт хүссэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БСШУС-ын сайд Ж.Батсуурь Д.Сумъяаг хүлээн авч уулзлаа
БСШУС-ын сайд Ж.Батсуурь Д.Сумъяаг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа өнөөдөр эх орондоо ирсэн билээ. Ажлын хамт олон, МЖБХ, гэр бүлийнхэн нь түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд тоссоны дараа БСШУС-ын сайд Ж.Батсуурь хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр түүнтэй Биеийн тамир, спортын газрын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням, гавьяат тамирчин, дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од нар байлцав.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь Д.Сумъяаг өндөр амжилт гаргаж, Бразилийн тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулсан явдалд талархаж буйгаа илэрхийлээд их спортын замналд нь амжилт хүссэн юм.

Хуваалцах