БСШУСЯ, БТСГ бөхчүүдтэй уулзалдана
Өмнө нь Монголын үндэсний бөхийн холбооноос дангаар бөхчүүдэд допингийн эсрэг сургалт семинарыг хийж байсан ч оролцох бөхийн тоо цөөн байсан билээ.
Мэдээллийн алба

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Биеийн тамир спортын газар, Допингийн эсрэг үндэсний төвийн төлөөлөл болон Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид маргааш Монгол бөхийн өргөөнд уулзалдана.
Мөн тэд бөхийн багш нар, бөхчүүд, үзэгчидтэй нээлтэй уулзалт ярилцлага хийх юм байна.
Өмнө нь Монголын үндэсний бөхийн холбооноос дангаар бөхчүүдэд допингийн эсрэг сургалт семинарыг хийж байсан ч оролцох бөхийн тоо цөөн байсан билээ.


















