“Бөгжний эзэн” зохиолд гардаг нууцлаг ой
Английн Глостершайэрийн нутагт байдаг эртний энэхүү ой нь Английн нэрт зохиолч Талкиныг “Бөгжний эзэн” цуврал романаа үргэлжлүүлэхэд нь үлгэр жишээ болж онгодыг нь хөглөсөн цөөнгүй үзэсгэлэнт газруудын нэг ажээ.
Мэдээллийн алба

Английн Глостершайэрийн нутагт байдаг эртний энэхүү ой нь Английн нэрт зохиолч Талкиныг “Бөгжний эзэн” цуврал романаа үргэлжлүүлэхэд онгодыг нь хөглөсөн үзэсгэлэнт газар аж. 14 акр талбайг хамрах эл ой нь Ромын эзэнт гүрэн, түүнээс ч өмнөх хэдэн сая жилийн түүхтэй газар ба энд өвөрмөц тогтоц бүхий олон ой мод, хад асгад байхын зэрэгцээ төөрдөг байшин шиг олон зөрөг жим, нууц агуйнууд байдаг гэнэ.


















