Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Бөгтөр ЖДҮ” нэртэй ном уншигчдын гарт хүрлээ

Гэтэл жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихээр төсвөөс болон олон улсын төсөл хөтөлбөрийн шугамаар орж ирсэн санхүүжилтийг эрх мэдэлтнүүд цөлмөж, өөрсдөө халаасалдаг тухай хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлснээс хойш л ЖДҮ гэдэг үг илүү танил бас сортхиймээр сонсогдох болжээ. Энэ байдал 30 жил ү

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бөгтөр ЖДҮ” нэртэй ном уншигчдын гарт хүрлээ
“Бөгтөр ЖДҮ” нэртэй ном уншигчдын гарт хүрлээ. Зураг: МҮОНРТ

Сэтгүүлч Б.Бямбасүрэн, З.Цэлмэг нарын бичсэн “Бөгтөр ЖДҮ” нэртэй ном уншигчдын гарт хүрлээ.

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-оос санаачлан гаргасан уг номын ерөнхий редактораар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн И.Ренчинханд ажилласан байна.

Уг бүтээлийн өмнөтгөлд “Бид энэ номонд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хулгай хийх боломжийг эрх баригчид яаж бүрдүүлсэн, хэрэг нь хэрхэн ил болсноос эхлээд нийгэмд бий болж буй эерэг өөрчлөлтүүд, цаашдаа нийгмийн дундаж давхаргыг авч явдаг ЖДҮ-ийг хэрхэн харж, хөгжүүлэх хэрэгтэйг, ЖДҮ-ийг өрхийн үйлдвэрлэл төдийхнөөр харах уу, технологийн эринд гигантуудыг төрүүлэх суурь болгох уу гээд бүхий л асуудлыг цогцоор нь гаргаж тавихыг хичээлээ” хэмээсэн байна.

Номын зохиогчид “Монгол Улсад бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 78 мянга орчим аж ахуй нэгж байгаагаас 60-аад мянга нь жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхан. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш ачааны хүндийг үүрч, нийгмийн ороо бусгаа нөхцөл байдал, хууль эрх зүйн тээг саадыг даван туулж, өсөж өндийхөөр зорьж яваа жижиг, дунд үйлдвэрлэгчдийг олон нийт төдийлэн анзаардаггүй, төрийн бодлогын гадна байсаар ирсэн.

Гэтэл жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихээр төсвөөс болон олон улсын төсөл хөтөлбөрийн шугамаар орж ирсэн санхүүжилтийг эрх мэдэлтнүүд цөлмөж, өөрсдөө халаасалдаг тухай хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлснээс хойш л ЖДҮ гэдэг үг илүү танил бас сортхиймээр сонсогдох болжээ. Энэ байдал 30 жил үргэлжилснийг уншигч та мэдэх үү.

Жижиг дунд үйлдвэрлэгчид маань дарагдаж, нугачуулж, бөгтийж байгаа ч хэрээрээ тэмцэн зүтгэсээр байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хууль бус зарцуулалт, дуулиан дэгдсэнээс хойш жижиг, дунд үйлдвэрлэл эрхчлэгдийн хувьд дэндүү хатуу тийм нэгэн түүхийн гэрч болон та бид амьдарч буй билээ. Тэгвэл энэхүү үнэнийг бодитоор нь нэмэлт, хачиргүй эмхэтгэв” гэсэн юм.

Хуваалцах