Бугуйн цаг ухаалаг болжээ
“Martian Watches” компани ухаалаг цагны шинэ цуглуулгаа танилцууллаа. Тэдний бүтээсэн ухаалаг цаг нь энгийн бугуйн цаг шиг загвартай, жижиг OLED дэлгэцтэй юм.
Мэдээллийн алба

“Martian Watches” компани ухаалаг цагны шинэ цуглуулгаа танилцууллаа.
Тэдний бүтээсэн ухаалаг цаг нь энгийн бугуйн цаг шиг загвартай, жижиг OLED дэлгэцтэй юм.
Bluetooth-ээр өөрийн ухаалаг гар утас болон таблеттайгаа холбосноор та дээрх жижиг дэлгэцээр шинэ мэдээллээ авч болно.
Тухайлбал, тань руу залгаж буй дугаарыг харах, текстэн мессэж унших, цахим шуудангаа шалгах, Facebook, Twitter, Instagram, болон банкны мэдээллийн шинэчлэлтийг мэдээлэх зэрэг олон боломжийг олгох юм.


















