Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бүжгийн УАШТ-д "Хатан Туул" хамтлаг түрүүллээ

Стандартын формейшний улсын аварга шалгаруулах тэмцээнд ХААИС-ийн "Хатан Туул" хамтлаг тэргүүлж, "Master dance" хамтлаг дэд байрт, "Moon dance" хамтлаг гуравдугаар байрт орлоо

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүжгийн УАШТ-д "Хатан Туул" хамтлаг түрүүллээ
Бүжгийн УАШТ-д "Хатан Туул" хамтлаг түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Монголын бүжгийн спортын холбоо, Бүжгийн спортын "Мэйжик данс" клубээс зохион байгуулсан "Төв-2019" тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө. Уг тэмцээний хүрээнд Монголын бүжгийн спортын холбооны 2019 оны Насанд хүрэгчдийн стандартын формейшн бүжгийн УАШТ, хүүхэд, өсвөр үеийн хосын болон соло формейшн тэмцээн зохион байгуулагдлаа.

Үүнээс Стандартын формейшний улсын аварга шалгаруулах тэмцээнд ХААИС-ийн "Хатан Туул" хамтлаг тэргүүлж, "Master dance" хамтлаг дэд байрт, "Moon dance" хамтлаг гуравдугаар байрт орлоо.

Хуваалцах