Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бүжиг дэглээчдэд тав хоногийн сургалт явууллаа

Монголын мэргэжлийн бүжиг дэглээчдийн холбооноос бүжиг дэглээчдийн мэргэжил дээшлүүлэх тав хоногийн сургалтыг БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүжиг дэглээчдэд тав хоногийн сургалт явууллаа
Бүжиг дэглээчдэд тав хоногийн сургалт явууллаа. Зураг: МҮОНРТ

Монголын мэргэжлийн бүжиг дэглээчдийн холбооноос бүжиг дэглээчдийн мэргэжил дээшлүүлэх тав хоногийн сургалтыг БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Уг сургалтын зорилго нь Монгол Улсын театр, чуулгын бүжиг дэглээчид, багш нарын дэглэлт, найруулах ур чадварыг дээшлүүлэх, өнөөгийн бүжгийн онол, чиг хандлагын талаарх мэдлэг олгох, мэргэжлийн бүжиг дэглээчдийн суурь мэдлэгт түшиглэн орчин үеийн бүжгийн хөгжлийн чиг хандлагыг багтаасан онол, практик хосолсон мэдлэгийг цогцоор нь олгоход оршиж байгаа юм.

Энэхүү сургалтаар бүжгийн хувцасны дизайн, хөгжим сонгох, клавиртай ажиллах, тайзны гэрэлтүүлгийн талаарх онолын мэдлэг, гэрлийн дизайн гаргах, театрын үйл ажиллагааг төлөвлөх, бүжгийн анатоми, бэртлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгөх, бүжгийн найруулагчийн төлөвлөгөө гаргах, зураглал хийх талаарх мэдлэгийг мөн олгосон юм.

Хуваалцах