Бүжигчид “Алтан цом” хүртлээ
Хятадын олон улсын ардын урлагийн IX наадам “Ардын урлагийг хөгжүүлж, энх тайван найрамдлыг ахиулах” уриан дор энэ сарын 13-25-ны өдөр Хубэй мужийн И Чан хотод болсон.
Мэдээллийн алба

Хятадын олон улсын ардын урлагийн IX наадам “Ардын урлагийг хөгжүүлж, энх тайван найрамдлыг ахиулах” уриан дор энэ сарын 13-25-ны өдөр Хубэй мужийн И Чан хотод болсон. Хятадын төрийн зөвлөлийн батлан зөвшөөрсөн, Хятадын дотоодын цорын ганц олон улсын ардын урлагийн энэ наадмыг Хятадын Урлагийн холбооноос 1990 оноос эхлэн гурван жилд нэг удаа зохион явуулж байна. Дэлхийн таван тивийн 13 орны урлагийн хамтлаг, 300 гаруй уран сайханчид оролцсон энэ жилийн наадамд манай улсаас ҮДБЭЧ-ын 30 гаруй уран бүтээлч оролцож, үндэсний бүжгээрээ "Шилдгийн шилдэг" алтан цомын эзэн боллоо.


















