Букерийн шагналд нэр дэвшигчид тодорлоо
Их Британийн утга зохиолын салбарт олгодог хамгийн нэр хүндтэйд тооцогдох Букерийн шагналд нэр дэвшигчид тодорлоо.
Мэдээллийн алба

Их Британийн утга зохиолын салбарт олгодог хамгийн нэр хүндтэйд тооцогдох Букерийн шагналд нэр дэвшигчид тодорлоо.
"The Man Booker Prize" буюу манайхны нэрлэж заншснаар Букерийн шагналыг 1969 оноос олгож эхэлсэн юм. Түүнийг Их Британийн хамтын нөхөрлөлд багтах орнуудын зохиолчдод олгодог бөгөөд Букерийн шагналын эзэнд 80 мянган ам.долларын мөнгөн шагнал олгодог аж.
Шүүгчид энэ удаад 13 номыг сонгож аван тэмцээний цахим хуудсанд тавьсан байна. Сонгон шалгаруулалт есөн сарын хугацаанд үргэлжилсэн байна.
Жагсаалтад энэ удаа залуу зохиолч Элеанор Каттон “The Luminaries” роман, Донал Райан “The spinning heart” романаараа анх удаа орж байгаа юм. Жим Крэйсийн хамгийн сүүлчийн бүтээл “Harvest” мөн багтжээ.


















