Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бүх ард түмний спортын XIV их наадам болно

Тус наадмын анхан шатны тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулах, оролцох тамирчдын зардлыг төсөвтөө тусган санхүүжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн газраас үүрэг болгосон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүх ард түмний спортын XIV их наадам болно
Бүх ард түмний спортын XIV их наадам болно. Зураг: МҮОНРТ

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмыг 2016 онд орон даяар зохион байгуулахаар болжээ. Тус наадмын анхан шатны тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулах, оролцох тамирчдын зардлыг төсөвтөө тусган санхүүжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн газраас үүрэг болгосон байна.

Ерөнхийлөгчийн “Багийн спортыг хөгжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөх” тухай 2015 оны 27 дугаар зарлиг, Засгийн газрын Биеийн тамир, спортыг хөгжүүлэх Цогц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Нийтийн биеийн тамир, спортоор дамжуулан хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор энэхүү уламжлалт наадмыг ирэх онд зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Хуваалцах