Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бүх дэлхийн адуучдын их наадам боллоо

Бүх дэлхийн адуучдын ур чадвар, спортын их наадам Киргизстаны Чолпон Ата хотноо зохион байгуулагдаж, өнгөрсөн ням гарагт өндөрлөсөн бөгөөд наадамд 19 орны 22 баг, 430 гаруй тамирчин авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүх дэлхийн адуучдын их наадам боллоо
Бүх дэлхийн адуучдын их наадам боллоо. Зураг: МҮОНРТ

Бүх дэлхийн адуучдын ур чадвар, спортын их наадам Киргизстаны Чолпон Ата хотноо зохион байгуулагдаж, өнгөрсөн ням гарагт өндөрлөсөн бөгөөд наадамд 19 орны 22 баг, 430 гаруй тамирчин авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Оролцогчид алыш /бүстэй барилдаан/, аламан байге /холч морьдын уралдаан/, эр эниш /Морьтой барилдаан/ гэх зэрэг 10 төрөлд өрсөлдсөнөөс Киргизстаны баг 16 алт, 20 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлж, Казахстан 10 алт, есөн мөнгө, есөн хүрэл медальтайгаар удаалжээ.

Монголын баг харин нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртжээ. ОХУ таван хүрэл медаль авсан байна.

Адуучдын их наадам нь Киргизстаны Ерөнхийлөгч Алмас Атамбаевын санаачилгаар явагдаж байгаа бөгөөд дэлхийн улс орнуудын адуу маллах арга ажиллагаа, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Хуваалцах