Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бүх Хятадын аваргаас мөнгөн медаль хүртлээ

БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан Бүх Хятадын аварга буюу "BEAST LIMIT POWERLIFTING" тэмцээнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүх Хятадын аваргаас мөнгөн медаль хүртлээ
Бүх Хятадын аваргаас мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан Бүх Хятадын аварга буюу "BEAST LIMIT POWERLIFTING" тэмцээнд Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын хүндийн өргөлт, хүчний бэлтгэлийн тамирчин, Монгол Улс болон ОХУ-ын олон улсын хэмжээний мастер, дэлхийн таван холбооны аварга, Ази тивийн хошой аварга, Монгол Улсын таван удаагийн аварга, ахлагч Т.Амарзаяа урилгаар эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо.

Уг тэмцээн нь БНХАУ-д зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд -85, +85, +105 гэсэн гурван жингийн ангиллаар зохиогдсон юм. Тус тэмцээний +85 кг-ын жинд нийт 35 тамирчин өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр 790 кг өргөж ахлагч Т.Амарзаяа хоёрдугаар байрт шалгарсан байна.

Хуваалцах