Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Бүх оддын тоглолт”-ын тов гарлаа

Лигийн найман багийн шилдэг тоглогчоос бүрдсэн энэхүү тоглолт Хандгайт дахь "Олимп" цогцолбор болон Орхон аймагт болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бүх оддын тоглолт”-ын тов гарлаа
“Бүх оддын тоглолт”-ын тов гарлаа. Зураг: МҮОНРТ

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн тоглолт өндөрлөх дөхөж байгаа ч “Бүх оддын тоглолт”-ын тов гарчээ. Лигийн найман багийн шилдэг тоглогчоос бүрдсэн энэхүү тоглолт Хандгайт дахь "Олимп" цогцолбор болон Орхон аймагт болно. Тодруулбал, энэ сарын 26-д Орхон аймгийн "Хангарьд" спортын ордонд залуучуудын шигшээ баг, легионеруудын эсрэг тоглоно. Харин 27-нд Монголын лигийн "Бүх оддын тоглолт" болон слэм данк, холын зайн шидэлт, ур чадвар, багийн тэмцээнтэй. Мөн Монгол Улсын шигшээ баг легионер тоглогчидтой талбай дээрээ өрсөлдөнө. Маргааш нь Монгол Улсын үндэсний шигшээ баг, АНУ-ын легионеруудын багийн тоглолт Хандгайтын "Олимп" цогцолборт үргэлжилнэ.

Хуваалцах