Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бүх цэргийн баяр наадам энэ сарын 9-д болно

Дээрх барилдааныг анх 1992 онд зохион байгуулж, 128 хүчтэн зодоглоход Монгол Улсын начин С.Дэлгэрбат цэргийн заан цолтойдоо түрүүлж, залуу бөх Ч.Ганбаатар үзүүрлэн цэргийн заан цол хүртэж байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүх цэргийн баяр наадам энэ сарын 9-д болно
Бүх цэргийн баяр наадам энэ сарын 9-д болно. Зураг: МҮОНРТ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг цэргийн цол олгох бүх цэргийн баяр наадам энэ сарын 9-д Монгол бөхийн өргөөнд болно.

Цэргийн цол чимэг олгох уг наадмыг МҮБХ, Батлан хамгаалах Яамны харьяа "Алдар" спорт хороо хамтран зохион байгуулна.

Үүнд Монгол Улсын бүх хүчний байгууллагын дэргэдэх спорт хороод болох Монгол улсын Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо, Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хороо, Тагнуулын ерөнхий газрын "Эрч" спорт хороо, Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хороо, Онцгой байдлын ерөнхий газрын "Аврагч" спорт хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын "Сүлд" спорт хороо, Хууль сахиулах их сургуулийн дэргэдэх "Соёмбо" спорт хорооноос гаргасан мэдүүлэгийн дагуу аймаг, цэргийн цолтой болон сумын цолтон залуу бөх оролцдог билээ.

Дээрх барилдааныг анх 1992 онд зохион байгуулж, 128 хүчтэн зодоглоход Монгол Улсын начин С.Дэлгэрбат цэргийн заан цолтойдоо түрүүлж, залуу бөх Ч.Ганбаатар үзүүрлэн цэргийн заан цол хүртэж байв.

Хуваалцах