Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бүх Японы аваргад 12 жилийн дараа япон сүмоч түрүүллээ

Японы Токио хотноо 74 дэх удаагийн Бүх Японы сүмогийн АШТ боллоо. 1925 оноос эхэлсэн энэ түүхэн тэмцээнд Ёкозүна Какүрюү тэргүүтэй бөхчүүд хасагдах журмаар барилдсан байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүх Японы аваргад 12 жилийн дараа япон сүмоч түрүүллээ
Бүх Японы аваргад 12 жилийн дараа япон сүмоч түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Японы Токио хотноо 74 дэх удаагийн Бүх Японы сүмогийн АШТ боллоо. 1925 оноос эхэлсэн энэ түүхэн тэмцээнд Ёкозүна Какүрюү тэргүүтэй бөхчүүд хасагдах журмаар барилдсан байна. Тэмцээний түрүүг Озэки Гоэйдо хүртэж, маэгашира Ичиножёо А.Ичинноров үзүүрлэлээ.


Ингэснээр уг тэмцээний түрүү 2003 оноос хойш япончуудад очоогүй байсныг Гоэйдо нутагтаа авч ирж чадлаа. 2003 онд Озэки Чиётайкай түрүүлснээс хойш нэг ч япон бөх түрүүлээгүй байсан юм.


Уг тэмцээнд хамгийн олон түрүүлсэн бөх бол Ёкозүна Харүмафүжи. Тэрбээр нийт таван удаа түрүүлсэн бол хамгийн олон дараалж түрүүлсэн бөх бол Ёкозуна Акебоно. Тэрбээр гурав дараалан түрүүлсэн байдаг. Манай бөхчүүдийн н хувьд Аса аварга 2 удаа, Хакүхо аварга 1 удаа, Какүрюү аварга өнгөрсөн жил түрүүлж байсан юм.

Хуваалцах