Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Бөхбилэгт” дэвжээний сорилго барилдаанд аймгийн арслан Б.Зоригтбаатар түрүүллээ

Харин их шөвөгт Батцэнгэл сумын харьяат, улсын начин Ж.Дагва-Очир, Тариат сумын харьяат аймгийн харцага П.Жаргалсайхан нар шалгарлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бөхбилэгт” дэвжээний сорилго барилдаанд аймгийн арслан Б.Зоригтбаатар түрүүллээ
“Бөхбилэгт” дэвжээний сорилго барилдаанд аймгийн арслан Б.Зоригтбаатар түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний наадмын сорилго 64 бөхийн барилдаан өчигдөр болж, Батцэнгэл сумын харьяат, аймгийн арслан Б.Зоригтбаатар түрүүлж, Цэнхэр сумын харьяат, улсын харцага М.Бадарч үзүүрлэв.

Харин их шөвөгт Батцэнгэл сумын харьяат, улсын начин Ж.Дагва-Очир, Тариат сумын харьяат аймгийн харцага П.Жаргалсайхан нар шалгарлаа.

Уг дэвжээг Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр ахалж, улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг нар дасгалжуулдаг билээ.

Хуваалцах