Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бөхчүүд бэлтгэлдээ гарлаа

Өвөрхангайнхан Бугын САА-д, Хэнтийнхэн Хэрлэнгийн хөвөөн дээр, Булганыхан бүрэн бүрэлдэхүүнээрээ Дугана хаданд тус тус бэлтгэлээ базааж байна. Завханыхан Отгонтэнгэр хайрханыхаа бэлд бэлтгэлээ хийж байгаа бөгөөд удахгүй Сүүж ууланд ирэх юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөхчүүд бэлтгэлдээ гарлаа
Бөхчүүд бэлтгэлдээ гарлаа. Зураг: МҮОНРТ

Энэ жилийн хувьд бөхчүүд бэлтгэлдээ нилээд аажуу гарч байна.

Баянхонгорын бөхчүүд Бугын Сангийн аж ахуй Нармонд, Өмнөговийнхон мөн Бугын САА-д, Дундговийн бөхчүүд Тэрэлжийн Найман шарга, Төрхурахад Сэлэнгийнхэн, Шүүхийн шийдвэрийн бөхчүүд Д.Бумбаяр заанаар ахлуулж, Ц.Содномдорж, Б.Соронзонболд заан нар гараад байна.

Архангайн бөхчүүд Найрамдал зуслангийн ойролцоо байгаа бол залуучууд нь нутагтаа бэлтгэлээ базааж байна. Ховдынхон Сүүж ууландаа, Баян-Өлгийнхнөөс Б.Баатарцол, Б.Төмөрбаатар нар Ховдынхонтой бэлдэж, бусад хүчитнүүд Баян-Өлгийдөө бэлтгэл хийж байна.

Увс, Говь-Алтайн хүчирхэг галууд урьдын уламлалт гардаг газраа бараадсан бололтой. Төв аймгийхан Зүүндэлгэрт, Өвөрхангайнхан Бугын САА-д, Хэнтийнхэн Хэрлэнгийн хөвөөн дээр, Булганыхан бүрэн бүрэлдэхүүнээрээ Дугана хаданд тус тус бэлтгэлээ базааж байна. Завханыхан Отгонтэнгэр хайрханыхаа бэлд бэлтгэлээ хийж байгаа бөгөөд удахгүй Сүүж ууланд ирэх юм.

Хуваалцах