Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бөхчүүд, дуучдын хамтарсан тоглолт болно

Жил бүр эр цэргийн баяр “Монгол цэргийн өдөр”-т зориулан уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа ”Эр хүн танаа” бөхчүүд, дуучдын нэгдсэн урлагийн тоглолт өнөөдөр 19 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Энэ удаагийн тоглолтод бөхчүүдээс улсын арслан Д.Азжаргал, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын ө

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөхчүүд, дуучдын хамтарсан тоглолт болно
Бөхчүүд, дуучдын хамтарсан тоглолт болно. Зураг: МҮОНРТ

Жил бүр эр цэргийн баяр “Монгол цэргийн өдөр”-т зориулан уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа ”Эр хүн танаа” бөхчүүд, дуучдын нэгдсэн урлагийн тоглолт өнөөдөр 19 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Энэ удаагийн тоглолтод бөхчүүдээс улсын арслан Д.Азжаргал, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Соёлын гавьяат жүжигчин улсын начин С.Эрхэмбаяр, улсын начин С.Багахүү, аймгийн арслан Д.Баттогтох, Ш.Шинэбаяр, Б.Ганзориг, М.Баярсайхан, Ж.Сүхбат, О.Өлзиймөнх, цэргийн заан Д.Алтаншагай, аймгийн заан Ч.Бямбадорж, Г.Батцэрэн, аймгийн начин Н.Тулга, Ө.Сүхбат нар оролцохоор болжээ.

Харин урилгаар СТА дуучин Н.Гантулга, М.Бямбажав, Ба.Батболд, О.Баянмөнх, Х.Батмэнд, Б.Мөнхбаатар, Д.Бурмаа, М.Отгонгэрэл, Л.Нарантуяа, Р.Бадралмаа нар уг тоглолтод оролцож, ая дуугаа өргөнө.

Хуваалцах