Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бөхчүүд одоогоор тойргийн барилдаанд оролцсоор байна

Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн буюу “Нацү” башё ирэх сарын 14-д Токио хотноо эхэлнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөхчүүд одоогоор тойргийн барилдаанд оролцсоор байна
Бөхчүүд одоогоор тойргийн барилдаанд оролцсоор байна. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн буюу “Нацү” башё ирэх сарын 14-д Токио хотноо эхэлнэ.

Бөхчүүд одоогоор тойргийн барилдаанд оролцсоор байна. Мөн хотуудад сүмогийн үзүүлэх тоглолт болсоор байгаа юм.

Өнгөрөгч гуравдугаар сарын башёг бэртлийн улмаас орхисон их аварга Хакүхо М.Даваажаргал бэлтгэлдээ оржээ. Тэрбээр “Нацү” башёгийн анхны бэлтгэлд комүсүби Сёдайтай 14 барилдаж, бүгдэд нь давсан байна.

Мөн Харүмафүжи Д.Бямбадорж сэкивакэ Такаясүтэй найм барилдахдаа нэг л унажээ. Харин шинэхэн аварга Кисэносато гэмтлийн улмаас бэлтгэлдээ ороогүй байна.

Хуваалцах