Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бөхчүүд сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

Бөхчүүдийн сагсан бөмбөгийн цомын аварга шалгаруулах "Монгол-2015" тэмцээн энэ жил 8 дахь удаагаа буюу 2015.12.12-13-нд спортын төв ордонд болох гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөхчүүд сагсан бөмбөгөөр өрсөлдөнө
Бөхчүүд сагсан бөмбөгөөр өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Бөхчүүдийн сагсан бөмбөгийн цомын аварга шалгаруулах "Монгол-2015" тэмцээн энэ жил 8 дахь удаагаа буюу 2015.12.12-13-нд спортын төв ордонд болох гэж байна. Тэмцээний техникийн зөвлөлгөөн 12-р сарын 11-ний 13:00 цагт СТО-ны хурлын танхимд болох юм.

Нийт 5 сая төгрөгийн шагналын сантай "Монгол-2015"-д аймаг, цэргийн арслангаас дээш цолтой Монголын үндэсний бөхийн холбооны эрэмбэнд эрэмбэлэгдсэн цолтой бөхчүүд оролцоно. Орон нутгийн засаг захиргаанаас олгосон тойргийн цол хамаарахгүй аж. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар "Мөнгөн цагариг" клуб ажиллах юм.

Хуваалцах