Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бөхчүүд өнөөдрөөс бүртгүүлж эхэлнэ

Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийг энэ сарын 9,10-ний өдрүүдэд 09.00-19.00 цагийн хооронд Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөхчүүд өнөөдрөөс бүртгүүлж эхэлнэ
Бөхчүүд өнөөдрөөс бүртгүүлж эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийг энэ сарын 9,10-ний өдрүүдэд 09.00-19.00 цагийн хооронд Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ.

Харин өсвөрийн 128 бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийг өнөөдөр 09.00-18.00 цагийн хооронд Хүүхдийн ордонд бүртгэхээр болжээ. Тус барилдаанд 1997 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүд барилдах боломжтой юм байна.

Наадамд зодоглох бөхчүүд өөрийн биеэр цолныхоо үнэмлэхтэй ирж бүртгүүлэх бөгөөд тогтоосон хугацаанаас хоцорсон тохиолдолд наадамд барилдуулахгүй байх заалтаа мөрдөх бөгөөд наадамд барилдах 512 бөх нээлтийн ажиллагааны үед талбайд гарч, ард түмэндээ хүндэтгэл үзүүлэхээр хөтөлбөрт тусгагдсан байгаа билээ.

Түлхүүр үг:Бөхчүүд өнөөдрөөс бүртгүүлж эхэлнэ
Хуваалцах