Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх нь зөв гэж үзлээ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хаалттай хуралдаж, хүчит бөхийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүн жигүүрийг манлайлах тухай асуудлыг хэлэлцлээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх нь зөв гэж үзлээ
Бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх нь зөв гэж үзлээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хаалттай хуралдаж, хүчит бөхийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүн жигүүрийг манлайлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Тус хорооны хуралдаанаас Үндэсний их баяр наадмын хууль, журмын дагуу бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх нь зөв гэж үзжээ. Энэ сарын 4-ний өдөр хүртэл бөхийн бүртгэл хийх учраас эцсийн шийдвэр гараагүй байна. Бөхийн бүртгэл дууссаны дараа Монголын үндэсний бөхийн холбоо бөхчүүдийг эрэмбэлж, дүрэм журмын дагуу шийдэхээр болсон гэж Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооны дарга Б.Батзориг хэллээ.

Хуваалцах