Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлнэ

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлнэ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлнэ
Бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлнэ.

Бүртгэл Монгол бөхийн өргөөнд хоёр өдөр үргэлжилнэ. Энэ жилийн наадамд хүчит 512 бөх зодоглох юм. Харин үндэсний их баяр наадмын өсвөрийн барилдаанд барилдах 14-15 насны хүүхдүүдийг өчигдрөөс бүртгэж эхэлсэн.

Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлэх шаардлагатай бөгөөд зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүйг Үндэсний бөхийн салбар хорооноос анхаарууллаа.

Түлхүүр үг:Бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлнэ
Хуваалцах