Бөхчүүдийн бүртгэлийг долоо хоногийн өмнө дуусгах асуудлыг хэлэлцэнэ
Баяр наадам зохион байгуулах хорооны өчигдрийн хурлаар энэ жилийн үндэсний их баяр наадамд барилдах бөхчүүдийн бүртгэлийг наадмаас долоо хоногийн өмнө хийж дуусгах шийдвэр гаргасан.
Мэдээллийн алба

Баяр наадам зохион байгуулах хорооны өчигдрийн хурлаар энэ жилийн үндэсний их баяр наадамд барилдах бөхчүүдийн бүртгэлийг наадмаас долоо хоногийн өмнө хийж дуусгах шийдвэр гаргасан. Өмнөх жилүүдэд долоодугаар сарын 9-10-ны өдрүүдэд бөхийн бүртгэлийг хийдэг байсан юм. Энэ нь бөхчүүдийн бэлтгэлээс буух үе байдаг учраас бэлтгэл сургуулилтанд ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй байна. Харин энэ жил бүртгэлийг долоо хоногийн өмнө хийж дуусгах уу, эсвэл 9-10-ны өдрүүдэд хийх үү гэдгийг маргааш бөхийн салбар хорооны хурлаар шийдвэрлэхээр болжээ. Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан ярьж байна.


















