Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бөхчүүдийн дунд уламжлалт сагсан бөмбөгийн тэмцээн болно

Бөхчүүдийн сагсан бөмбөгийн цомын аварга шалгаруулах "Монгол-2015" найм дахь удаагийн тэмцээн 12 дугаар сарын 12-13-нд Спортын төв ордонд болох гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөхчүүдийн дунд уламжлалт сагсан бөмбөгийн тэмцээн болно
Бөхчүүдийн дунд уламжлалт сагсан бөмбөгийн тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Бөхчүүдийн сагсан бөмбөгийн цомын аварга шалгаруулах "Монгол-2015" найм дахь удаагийн тэмцээн 12 дугаар сарын 12-13-нд Спортын төв ордонд болох гэж байна. Техникийн зөвлөлгөөн энэ сарын 11-ний 13:00 цагт СТО-ны хурлын танхимд болох юм.

Тэмцээнд аймаг, цэргийн арслангаас дээш цолтой бөхчүүд оролцдог журамтай. Монголын үндэсний бөхийн холбооны эрэмбэнд эрэмбэлэгдсэн цолтой бөхчүүд оролцох ба орон нутгийн засаг захиргаанаас олгосон тойргийн цол хамаардаггүй билээ. Энэ нь тэмцээнийг сонирхолтой болгоход чиглэдэг юм.

Оролцогч багууд дасгалжуулагч, тамирчин нийлсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой. Таван сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээнийг "Мөнгөн цагариг" клуб, "Түвшин сан" зэрэг байгууллагаас зохион байгуулж байна.

Хуваалцах