"Бухнууд" дараалсан хожлоо авлаа
NBA-ийн 2014-2015 оны улирлын өмнөх тоглолтын эргэн тойронд мэдээлж байна.Тэгвэл улирал эхлэхээс өмнө болж буй тоглолтуудын нэг нь "Бухнууд" ба "Дэнвер Наггетс"-ийн хооронд Юнайтед цэнгэлдэхэд болсон тоглолт байв.
Мэдээллийн алба

NBA-ийн 2014-2015 оны улирлын өмнөх тоглолтын эргэн тойронд мэдээлж байна.Тэгвэл улирал эхлэхээс өмнө болж буй тоглолтуудын нэг нь "Бухнууд" ба "Дэнвер Наггетс"-ийн хооронд Юнайтед цэнгэлдэхэд болсон тоглолт байв. Тоглолт 90-110 харьцаагаар "Бухнууд" дараалсан хожлоо авлаа. Тоглолтын эхний үед зочин баг 30-19 харьцаагаар илүүрхэж байсан. Хоёрдугаар үед оноог бариулж 58-58 харьцаагаар тэнцсэн байна.
Харин гуравдугаар үед цаг дуусах мөчид Нэйт Робинсон гурвын шугамнаас шидэж, амжилтай болгосноор 75-83 харьцаатай болгожээ. Гэвч "Наггетс" тоглолтын төгсгөлийг тааруухан хийснээр хожигдол хүлээсэн байна. Тус тоглолтод Батлер 21 оноо, зургаан самбараас бөмбөг авсан бол Деррик Рөүз 15 оноо, таван самбараас бөмбөг авч, таван оновчтой дамжуулалт гүйцэтгэжээ.


















