Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Букингемийн ордонд хөл бөмбөгийн тэмцээн болно

Энэ сарын 26-нд Английн хөлбөмбөгийн холбоо байгуулагдсаны 150 жилийн ойд зориулсан хөлбөмбөгийн тоглолтыг анх удаагаа Букингемийн ордны цэцэрлэгт хүрээлэнд зохиохоор болжээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Букингемийн ордонд хөл бөмбөгийн тэмцээн болно
Букингемийн ордонд хөл бөмбөгийн тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 26-нд Английн хөлбөмбөгийн холбоо байгуулагдсаны 150 жилийн ойд зориулсан хөлбөмбөгийн тоглолт анх удаагаа Букингемийн ордны цэцэрлэгт хүрээлэнд болно. Талбайд тоглох зөвшөөрлийг Хатан хаантан өөрөө биечлэн өгчээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн өвсөн талбай дээр “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнгийн мэргэжилтнүүд болон хатан хааны цэцэрлэгчид түр зуурын хөлбөмбөгийн талбайг байгуулсан байна. Түүнчлэн тоглолтын үеэр Хан хүү Уильям Букингемийн ордны цэцэрлэгт хүрээлэнд Английн хөлбөмбөгийн төлөө цалин хөлсгүй зүтгэдэг 150 сайн дурынханд ойн тусгай медаль гардуулах юм.

Түлхүүр үг:их британи
Хуваалцах