“Булдруу”-гийн дараа “Бумбагар” фэйсбүүкийн од болов
Увсын цэнхэр хязгаараас нэгэн хүү дуучин Э.Төрмандахын “Аархал” дууг цангинтал дуулсан бичлэгээ цахим ертөнцөд байршуулснаар од болсон. А.Өсөх-Ирээдүй гэдэг ч хожим иргэдээс “Булдруу” гэдэг нэр хүртсэн түүний араас Хөвсгөл аймгийн Түнэл сумын сурагч Ц.Өлзийсайхан хэмээх охин тодров.
Мэдээллийн алба

Тэрбээр саяхан болсон олон улсын эмэгтэйчүүдийн баярын үеэр хөгжмийн зохиолч О.Эрдэнээгийн аялгуу О.Гансувдын дуулсан “Миний ээж хөөрхөн” дууг хэн сайн дуулах вэ уралдаанд оролцож түрүүлснээр “Бумбагар” гэх нэр аваад байна.
Ингэснээр тэрбээр О.Эрдэнээгээс хүссэн нэг дуугаа авч, “Эгшиг” студид үнэ төлбөргүй бичүүлэх эрх хүртсэн юм.
Сонирхуулахад түүний дуулсан бичлэгийг долоохон хоногийн дотор 700 гаруй мянган хүн үзэж цахим ертөнцийг шуугиулсан билээ.