Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Булган аймагт самбо бөхийн УАШТ болно

Самбо бөхийн дэлхийн аварга, насанд хүрэгчдийн 13 удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Б.Ариун-Эрдэнийн нэрэмжит УАШТ Булган аймаг буюу түүний төрөлх хотод зохион байгуулагдах гэж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Булган аймагт самбо бөхийн УАШТ болно
Булган аймагт самбо бөхийн УАШТ болно. Зураг: МҮОНРТ

Самбо бөхийн дэлхийн аварга, насанд хүрэгчдийн 13 удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Б.Ариун-Эрдэнийн нэрэмжит УАШТ Булган аймаг буюу түүний төрөлх хотод зохион байгуулагдах гэж байна.

Тэмцээн энэ сарын 11, 12-нд болохоор товоо гаргасан аж. Монгол Улсад 13 түрүүлсэн амжилтаараа дээд амжилт тогтоосон түүний самбо, жүдогийн хөгжилд оруулсан хувь нэмэр их байдаг. Б.Ариун-Эрдэнийн хувьд 2002 онд анх түрүүлснээс хойш завсаргүй 13 түрүүлжээ. Үндэсний бөхтэй зүйрлэвэл тэрээр самбо бөхийн дархан аварга гэсэн үг. Тэрээр мөн 2005 онд самбо бөхийн дэлхийн аварга болж байсан юм.

Хуваалцах