Булган аймагт өсвөрийн цанчдын УАШТ боллоо
Булган аймгийн Тэшиг суманд өсвөрийн цанчдын УАШТ боллоо. Тэмцээнд 11 аймгийн 22 багийн 129 тамирчин, 26 дасгалжуулагч болон албаны зочид оролцов.
Мэдээллийн алба

Булган аймгийн Тэшиг суманд өсвөрийн цанчдын УАШТ боллоо. Тэмцээнд 11 аймгийн 22 багийн 129 тамирчин, 26 дасгалжуулагч болон албаны зочид оролцов.
Нэгдүгээр байрт П.Баярсайхан дасгалжуулагчтай Булган аймгийн нэгдүгээр баг.
Хоёрдугаар байрт Я.Мөнхдулам дасгалжуулагчтай Увс аймгийн нэгдүгээр баг
Гуравдугаар байрт Ю.Соёлмаа дасгалжуулагчтай Булган аймгийн хоёрдугаар баг
Дөрөвдүгээр байрт Д.Ичинхорлоо дасгалжуулагчтай Төв аймгийн нэгдүгээр баг
Тавдугаар байрт Идэрхүү дасгалжуулагчтай Увс аймгийн хоёрдугаар баг шалгарлаа.
Тэмцээний ерөнхий шүүгчээр ОУХМ Ч.Гантөмөр, нарийн бичгээр СМ Б.Нарантуяа, туслах нарийн бичгээр Д.Хишигдорж, цагчин шүүгчээр ОУХМ Д.Баттулга, замын шүүгчээр ОУХМ Б.Гэрэлт-Од, СМ Х.Гийх-Оргил, номерын шүүгчээр Г.Гансүх нар ажиллалаа.


















