Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Булган сум шатрын аваргуудаа тодрууллаа

Булган аймгийн Засаг даргын "Шинэ Булган" үйл ажиллагааны дэд хөтөлбөр "Шатар" хөтөлбөрийн хүрээнд Булган сумын 1-р цэцэрлэгээс санаачлан сумын Засаг даргын санхүүжилт дэмжлэгтэйгээр "Шатрын аварга-2015" тэмцээнийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж аваргуудаа тодрууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Булган сум шатрын аваргуудаа тодрууллаа
Булган сум шатрын аваргуудаа тодрууллаа. Зураг: МҮОНРТ

Булган аймгийн Засаг даргын "Шинэ Булган" үйл ажиллагааны дэд хөтөлбөр "Шатар" хөтөлбөрийн хүрээнд Булган сумын 1-р цэцэрлэгээс санаачлан сумын Засаг даргын санхүүжилт дэмжлэгтэйгээр "Шатрын аварга-2015" тэмцээнийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд дөрвөн цэцэрлэгийн 14 шатарчин өрсөлдөв. Тэргүүн байрыг 1-р цэцэрлэгийн сахиул Л.Батжаргал, дэд байрыг 6-р цэцэрлэгийн сахиул Батнасан, 3-р байрыг 7-р цэцэрлэгийн туслах багш Дулмаа нар эзэлсэн юм.
Энэхүү тэмцээнийг Булган сумын Засаг дарга Ө.Хүрэлбаатар хоёр дахь жилдээ ивээн тэтгэн хамтран зохион байгууллаа.

Хуваалцах