Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Булганы наадамд шотланд эрчүүд зодоглоно

Булганы нэгэн сумын наадамд гурван шотланд эр зодоглохоор нутагтаа бэлтгэл базааж байгаа тухай “Scottish Daily Record” мэдээлжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Булганы наадамд шотланд эрчүүд зодоглоно
Булганы наадамд шотланд эрчүүд зодоглоно. Зураг: МҮОНРТ

Булганы нэгэн сумын наадамд гурван шотланд эр зодоглохоор нутагтаа бэлтгэл базааж байгаа тухай “Scottish Daily Record” мэдээлжээ.

Шотланд дахь Монголын хүндэт консул бизнесмэн Дэвид Скотт, онгоцны нисгэгч Жэми МакДональд, гэрэл зурагчин Роберт нарыг сумын наадамдаа зодоглохыг урьсан хэмээн бичжээ.

Ирэх наймдугаар сард болох сумын наадамд анх удаа гадаадын “бөх” оролцож байгаа нь энэ бөгөөд шотланд эрс бөхийн удамтай монголчуудтай зодоглохоос эмээж байгаа ч ийн уригдсан нь нэр төрийн хэрэг учраас дуртайяа Монголыг зорих гэж байгаагаа ярьжээ.

Өөрсдийгөө “Чингис МакХанс" хэмээн хошигнон нэрлэсэн гурван эр хэлэхдээ “Наадамд уригдсан нь нэр төрийн хэрэг. Бразиль хөлбөмбөгийн эх орон гэгддэг шиг Монгол бол бөхийн өлгий нутаг юм. Тийм болохоор монгол бөхчүүдийг давна гэдэг биелэгдэшгүй даалгавар. Гэвч бид хамаг чадлаа дайчилна” хэмээн ярьсан байна.

Хуваалцах